Шанхай хотын ашигт малтмалын биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, улмаар зохистой төлөвлөлтийн дагуу, уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх, хагас болон эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлох, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний эцсийн худалдан авагчийг олох, дэлхийн зах зээлд сурталчлах , эрдэс баялгийн түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлийн үнэд дүйцүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор төсөл арга хэмжээнүүд дээр 3 сарын 28 ны өдөр Монголын ашигт малтмалын бирж, /Mongolian mining exchange/, Шанхай хотын эрдэс баялгийн бирж/Shanghai International mining exchange/хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Талууд дээрх зорилтод хүрэхийн тул нь дараах үйл ажиллагааг хийхэд оршино:
- Монгол улсын уул уурхайн ашигт малталыг Шанхай хотын эрдэс баялгийн бирж дээр борлуулах .
- Ашигт малтмал тус бүрийн үнэ нь харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоогдоно
- Ашигт малтмалын бирж нь борлуулагдах ашигт малтмалыг Шанхай хотын эрдэс баялгийн биржд танилцуулна.
- Шанхай хотын эрдэс баялгийн бирж нь Монголын талын санал болгосон эрдэс баялгын бүтээгдэхүүнийг борлуулж, төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагч олж өгнө
- Монгол Улсын уул уурхайн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг сурталчлах,борлуулах,
- Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр арга хэмжээг сурталчлах таниулах, хөрөнгө оруулагч олох,
- Байгалийн баялагийг хамгаалах, Байгаль орчинд ээлтэй бодлогыг баримтлах
- Ашигт малтмалын төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулалт татах
- Мэдээллийн нэгдсэн сан бий болгох,
Өмнөх мэдээ
Тяньжин портын ашигт малтмалын биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Дараагийн мэдээ
АВСТРАЛИЙН ҮЕР БА АЛДАГДСАН БОЛОМЖ